УС ХАМГААЛАЛ СЭРГЭЭН БОСГОЛТОД


Гол ус ба эрхээ хамгаалах нь шударга, ногоон сэргээн босголтын чухал хүчин зүйл – дэлхий дахины уриалга

 

УС ХАМГААЛАЛ СЭРГЭЭН БОСГОЛТОД


Гол ус ба эрхээ хамгаалах нь шударга, ногоон сэргээн босголтын чухал хүчин зүйл – дэлхий дахины уриалга

 

COVID-19 цар тахлын үр дагавар нь дэлхий нийтэд нийгмийн эрүүл мэнд ба эдийн засгийн хямрал дагуулан хамгийн хүндээр эмзэг болон хязгаарлагдмал боломжтой хүн амд тусч байна.

Үүсээд буй хямралын давалгаа нь эдийн засаг, эрчим хүч, хүнсний хангамжийн тогтолцоог орвонгоор нь өөрчлөх шаардлагатайг харуулаад буй бөгөөд хямралаас үүдэлтэй нийтийг хамарсан эдийн засгийн уналт, өлсгөлөн, ажилгүйдэл, байгаль орчны сүйрлийг давж экологийн тэнцвэртэй байдал, нийгмийн шударга ёсыг хангахад төвлөрсөн, мөн адил орвонгоор өөрчлөх шийдэл хэрэгтэйг харуулж байна.

COVID-ын дараахь дэлхий нийтийн эдийн засгийн сэргээн босголтод гол мөрөн, цэнгэг усны эко-систем нь нэн чухал үүрэгтэй. Гол ус нь манай байгаль орчны системийн  үндэс суурь, эко-системийн үйлчлэлийн амин суваг болж буйнхаа хувьд бага ба дунд орлоготой олон улсуудын ядуу, эмзэг давхрагын хүн амын оршин тогтнох, аюлгүй байдлын эх сурвалж болж байгаа юм. Гэвч, үеийн үед бид манай гарагийн гол артерийн судас болсон гол мөрнийг боож далан босгох, гольдролыг нь өөрчлөх, бохирдуулах байдлаар хүн төрөлхтөн, дэлхийн амьд байгалийн тогтолцоог сүйрэлд хүргэх эрсдэлийг учруулсаар ирсэн. Өдгөө цэвэр усны ургамал, амьтны гуравны нэг нь устаж үгүй болох аюулд хүрээд байна.

Өнөөгийн цар, тахалын эмгэнэлт гамшиг нь манай цаг үеийн суурь асуудал болсон тэгш бус байдал болоод тулгамдаж буй гол асуудлыг шинэ тусгалаар харуулж гол мөрөн, цэвэр усны системээ доройтуулсаар байгаа түүхийг зогсоох, ирээдүйд хүрэх замаа өөрчлөх боломжоор хангаж байна. Байгаль орчны унаган тогтолцоо нь өөрөө манай гарагийн амь, амьдралын үндэс. Гэвч дэндүү урт хугацааны туршид бид энэ бүхэн үүрд баталгаажсан юм шиг загнасаар ирсэн. Ингэхдээ чинэлэг “цөөнх”-ийн эдлэх ашгийн төлөө, “хөгжил” нэрийн дор ашиг хөөн байгалиа сүйдэлсээр ирсэн. Эцэст нь энэ замнал тогтворгүй болохыг гараг дэлхий маань харуулж байна.

Олон нийтийн эрүүл мэнд, амь амьдралын эх сурвалж болсон усны нөөцийг хамгаалахад төдийгүй COVID-19 цар тахалын улмаас дампуурсан улсуудыг дааж, давшгүй их өр зээл тавихаас сэргийлэх, эрчим хүчний шилжилтийг хурдасгах, мөн уур амьсгалын гамшигтай үр дүнтэйгээр тэмцхэд гол усны нөөцтэй харьцах харьцаанд цоо шинэ хандлага, парадигмын өөрчлөлт амин чухал болно. Өнөөдөр эдийн засгийг “ногоон”-оор сэргээх нэрийн дор эрчим хүчний хэрэгцээг усан цахилгаан станцаар хангах хуурамч шийдлийг бага, дунд орлоготой олон улсад гол мөрөн дээр далан барих ажиллагааг хурдацтайгаар шахаж байгаа нь эрсдэл дагуулсан асуудал юм. 

Эдийн засгийг сэргээх нэртэй хуурамч бодлого нь аль хэдийн өрийн дарамтанд орсон орнуудыг улам их өрөнд оруулж, “ногооноор угаасан” хуурамч шийдлийг чухалчилснаараа хомсхон нөөцийг нь дэвшилтэд бусад шийдлийг сөрүүлэн хүртээмжгүй болгож, сүйрэл дагуулсан том далан, нүүрсэн дээр суурилсан эрчим хүчний төвлөрсөн системийг дэмжиж байгаль орчин, нийгмийн аюулгүй байдалд заналхийж, цэвэр усны эх үүсвэрт эрсдэл учруулж буй юм. 

Усан цахилгаан станцын далангууд нь байгаль орчин, нийгэмд маш их сөрөг нөлөөтэй ба энэ шийдэл нь хуурамч бөгөөд үнэндээ ногоон сэргээн босголт биш юм. Харьцуулж үзвэл нар, салхи гээд эрчим хүчний төвлөрсөн бус системд хөрөнгө оруулах нь хямд, суурилуулхад хялбар, эрчим хүчний үр ашигтай зарцуулалт, ашиглалт хийх боломжоор хангагдсан, эдийн засгийн сэргээн босголтод нэмэр болох, үр ашигтайгаар ажлын байр бий болгох боломжтой давуу талуудтай юм.  Бид сайн сайхан ирээдүйг бүтээхийн тулд өнөөдөр эдийн засгийн сэргээн босголтод зарцуулах хөрөнгө, хөтөлбөрүүдийг сөрөг нөлөөлөл багатай, хүн амын эмзэг давхарга болоод эко-системд үр ашигтай байх технологид зориулан зарцуулах, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа юм. Шинэ ирээдүйд чиглэсэн сэргээн босголтын бодлого нь сүйрэл, хохирол дагуулж улам бүр ач холбогдол ба санхүүжилт нь буурч буй бизнесийн салбаруудыг аврахыг чухалхаас илүү нийтийн эрх ашиг, тэдний оролцоог эн тэргүүнд хангах бага нөлөөтэй технологийд хөрөнгө оруулалт хийх ёстой.

Бид эдийн засгийн өсөлт, бизнесийн ашгийн төлөө даланд боож, бохирдуулахаас татгалзсан уур амьсгалын шударга байдлыг хангах, амь, амьдралын – биологийн төрөл зүйл, ус, хүнсний хангамж, уугуул хүмүүс ба дэлхий нийтийн олонлог хүн амын - амин судас болсон гол мөрнийг хамгаалах зарчимд тулгуурласан эдийн засгийн сэргээн босголтын бодлогыг хэрэгжүүлхийг уриалж байна.


Бид дараах алхам бүхий эдийн засгийн шударга, ногоон сэргээн босголтыг уриалж байна. Үүнд:

1. 2017_isimba_dam_doc_106.jpg

Тогвортой шударга эдийн засгийн сэргэн босголтын чухал алхам болгон шинэ усан цахилгаан станцад хориг тогтоох. Үүнтэй хамт цэнгэг усны экосистем ба тэдгээрээс хамааралтай нутгийнхны амьжиргаа, эдийн засгийг хамгаалах тэргүүлэх чиглэлийг хангах эрчим хүчний систем, дамжуулах хоолойн төслүүдийг цогцоор нь эргэн харах ажлыг багтаах хэрэгтэй.

4.+Solar-salesman-in-Kenya.-1-720x960.jpg

Нийгэм, байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг тэтгэх бодлогын хамт усан цахилгаан станцын бус сэргээгдэх эрчим хүч, агуулахад оруулах хөрөнгө оруулалтын хурдацтай өсөлт. Хөрөнгө оруулалт нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эхлүүлэх, төвлөрсөн, хуваарилагдсан сүлжээг түгээх, ажлын байр бий болгох, эрчим хүчний ядууралд нэрвэгдсэн хүмүүст хямд, бага нөлөө бүхий цахилгаанжуулалтыг хүргэх ёстой. Засгийн газрууд орон нутгийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, угсрахад чиглэсэн өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор урамшууллыг ашиглаж болно

6.+kariba_dam.jpg

Шинэ далан барихын оронд үр ашгийг дээшлүүлэх зорилгоор одоо ашиглаж байгаа усан цахилгаан станцын төслүүдийг шинэчлэх. Үүнд турбинуудыг шинэчлэх, сайжруулсан шахуургын агуулах, нар, салхины болон бусад эрчим хүчний инновацитай сүлжээг нэгтгэх зэрэг орно. Шинэчлэлийг цэвэр усны экосистем, орон нутгийн амьжиргаанд учирч буй хохирлыг бууруулах, нөхөн сэргээх замаар тодорхой алхамуудыг хийх хэрэгтэй. Одоо байгаа далангийн нийгэм, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг үр дүнтэй бууруулах боломжгүй үед даланг зайлуулах, голыг нөхөн сэргээх ажлыг хийх хэрэгтэй

Zambezi-fisherman.jpg

Цэвэр усны экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалж, сэргээдэг ногоон дэд бүтцийн хөрөнгө оруулалт, цэвэр усны хамгааллыг зохицуулах хууль тогтоомжийн хамт. Үүнд экосистемийн үйлчилгээ, орон нутгийн иргэдэд ажлын байрны боломж нээх тэргүүлэх чиглэл байх  бөгөөд засгийн газар, хувийн хэвшил, уугуул хүмүүс ба нутгийн ус хэрэглэгчдийн хоорондын яриа хэлэлцээрийгдэмжихэд чиглэх. Ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт нь олон улсын хүний ​​эрхийн стандарт, байгаль орчны хамгааллын стандартай нийцэж, уугуул хүмүүс болон бусад уламжлалт соёлтны чөлөөт, урьдчилсан, мэдээлэл бүхий зөвшилцөх эрхийг хүндэтгэх ёстой.

sere-wind-farm-eskom.jpg

Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоотойгоор загварчлах, эрчим хүчний эх үүсвэр, эцсийн хэрэглэгчдэд ойр байрлах ухаалаг, түгээх эрчим хүч, мини-сүлжээний сонголтыг онцолсон эрчим хүчний хөгжлийн шинэ төлөвлөгөө. Төлөвлөлт, хэрэгжилтийн бүх үе шатанд ил тод байдал, олон нийтийн оролцоог хангаж, эрчим хүчний төлөвлөгөөг эргэн харах, шинэчлэх, цахилгаанжуулах хувилбаруудыг дахин үнэлэх зорилгоор засгийн газрууд өндөр өртөгөөр, урт хугацаанд босдог усан цахилгаан станцын төслүүдийг зогсоох ёстой

fish%2Bin%2BBhutan%2B%2B2018%2BDay%2Bof%2BAction%2Bfor%2BRivers..jpg

Тусгай хамгаалалттай газар нутгийг дэмжих, нөхөн сэргээх төлөвлөгөөнд хамрагдах арга хэмжээ. Үүнд, тусгай хамгаалалттай газар нутаг, ховордсон, эмзэг төрөл зүйлийн амьдрах орчин, чөлөөт урсдаг гол мөрөн, уугуул хүмүүс болон бусад уламжлалт бүлгүүдийн нутаг дэвсгэрт байгаль орчинд эрсдэлтэй хөрөнгө оруулалтын талаар 'явахыг хориглосон' бүсийг дэмжих бодлогыг батлах. Тусгай хамгаалалттай газар нутагт хор хөнөөлтэй ашиглалт, хөгжлийн дарамтыг тодорхойлох, зогсоох. Одоо байгаа хууль тогтоомжоосоо ухрахын оронд засгийн газрууд гол мөрөн, биологийн олон янз байдал, хүмүүсийн эрхийг хамгаалах бодлогоо чангатгах хэрэгтэй.

Уриаг дэмжих нэгдэх